Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-03-2025
Монгол

Шинэ мэдээ

“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” -нд боллоо


Densmaa 2025-03-10 10:03

Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Баян Өлгий аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас бүргэдчид, соёлын биет өв тээгчид оролцож буйгаараа онцлог

       Жил бүр зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдэд боллоо. Наадмын үйл ажиллагааг нээж, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа хэлэхдээ, “Нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, ахуй амьдралын онцлогийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 19 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Баян Өлгий аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас бүргэдчид, соёлын биет өв тээгчид оролцож буйгаараа онцлог. Цаашид соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэхэд “Бүргэдийн баяр” наадам тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн аялагч, жуулчдын хүсэн хүлээдэг наадам болж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан, өргөжин тэлэхийг ерөөе” хэмээлээ. “Бүргэдийн баяр-2025” наадмаар Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох, Морь, тэмээ унах, Нум сум харвах, Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авахуулах зэрэг сонирхолтой арга хэмжээ боллоо.

Үзсэн: 327

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна