Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-03-2025
Монгол

Шинэ мэдээ

Хаан найрал чуулгын уран бүтээлчид Берлин хотноо тоглов


Densmaa 2025-03-10 10:03

Чуулгын уран бүтээлчид “Их Монгол”, “Адуу хураах дуу” зэрэг бүтээлээ толилуулж, монгол хаадын ёслолын бүжиг бүжиж сонирхуулсан байна

Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Хаан найрал чуулгын уран бүтээлчид ХБНГУ-ын Берлин хотноо болсон “ITB Berlin 2025” Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр монгол өв соёлоо сурталчлав. Чуулгын уран бүтээлчид “Их Монгол”, “Адуу хураах дуу” зэрэг бүтээлээ толилуулж, монгол хаадын ёслолын бүжиг бүжиж сонирхуулсан байна. Хаан найрал нь манай улсын хамгийн залуу бүтээлчидтэй чуулга бөгөөд эртний хөгжмийн зэмсгүүдээр тоглож, уламжлалт дуу, хөгжим, бүжгийн өвийг сэргээн толилуулдаг. Ташрамд сонирхуулахад, дэлхийн 170 гаруй орны 5800 гаруй байгууллага, компани оролцсон “ITB Berlin 2025” үзэсгэлэнд манай улсаас үндэсний аялал жуулчлалын 13 компани оролцжээ.

Үзсэн: 353

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна