Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-03-2025
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийв


Densmaa 2025-03-06 01:03

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийхээр болж буйд Монгол Улсын төр, засгийн газар өндөр ач холбогдол өгч, гүнээ талархалтай байгааг онцлов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Токио хотноо Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Сайд Б.Батцэцэг мэндчилгээндээ Монгол, Японы харилцааны хөгжилд гар бие оролцож ирсэн найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн үе үеийн төлөөллийн сэтгэл зүтгэлийн үрээр манай хоёр улсын харилцаа эдүгээ “Хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцолж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэв. Тэрбээр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анхны түүхэн айлчлал хийхээр болж буйд Монгол Улсын төр, засгийн газар өндөр ач холбогдол өгч, гүнээ талархалтай байгааг онцолж, энэхүү эрхэм айлчлал нь найрсаг харилцааны “тулгын чулуу” болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлж, харилцааны өнөөг хүртэлх ололт амжилтыг улам бататгахад түүхэн ач холбогдолтой болно гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.

Үзсэн: 63

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна