Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-03-2025
монгол

Шинэ мэдээ

Торонто хотноо Монголын эрдэс баялгийн салбарыг сурталчлан танилцууллаа


Densmaa 2025-03-06 12:03

Хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл хийв

Канадын Торонто хотноо болж буй Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтын үеэр Монголын эрдэс баялгийн салбарыг сурталчлан танилцуулах “Монголын өдөр” арга хэмжээ зохион байгуулжээ. Тус арга хэмжээний үеэр хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, Засгийн газрын бодлого, салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга хийж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрүүлсэн байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан энэхүү арга хэмжээнд хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газар аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрөөс баримтлах бодлого, шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах тал дээр анхаарч байна" гэжээ.

Үзсэн: 63

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна