Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол боллоо

Үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа буян заяаг даатгав
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол боллоо. Тус ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон төрийн цэргийн байгууллагын удирдлагууд оролцжээ. Тэнгэр заяат Чингис хаан монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн цэргийн хар сүлдээ монголчууд цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг хийдэг уламжлалтай. Эртнээс үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг аж.
Үзсэн: 79
Tweet