Ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна

Монгол түмний сар шинийн баяр угтан Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл 100 настай Л.Мөнгөнцэцэгт хүндэтгэл илэрхийлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав
Монгол түмний сар шинийн баяр угтан Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл 100 настай Л.Мөнгөнцэцэгт хүндэтгэл илэрхийлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав. Тэрбээр Барилга трестэд ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан нэгэн. Зургаан хүүхэд төрүүлж өсгөн өдгөө 70 гаруй ач зээ, гуч дөчөө тойруулан өнөр өтгөн амьдарч байна. Жилийн дөрвөн улиралд тааруулан малын махаа идэж, хүнсэндээ голдуу цагаан идээ хэрэглэдэг гэж ярьж байлаа. Дорнод аймгийн хэмжээнд ерээс дээш настай 73, харин 100 ба түүнээс дээш настай гурван өндөр настан бий. Хэрлэн сумын хоёрдугаар багийн харьяат, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Я.Өсөх өдгөө 101 настай, Хэрлэн сумын нэгдүгээр багийн харьяат Ц.Цэнд, Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн харьяат Л.Мөнгөнцэцэг нар 100 нас хүрч байна.
Үзсэн: 43
Tweet