Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалт Лондон хотноо болж байна

Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон томоохон бүтээн байгуулалтад хэрхэн хамтрах тухай асуудал хэлэлцэнэ
Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалт Лондон хотноо болж байна. Тус уулзалтыг монголын талаас Шадар сайд С.Амарсайхан, британийн талаас Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст нар тэргүүлэх юм. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтын үеэр талууд Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон томоохон бүтээн байгуулалтад хэрхэн хамтрах тухай асуудал хэлэлцэнэ. Шадар сайд С.Амарсайхан айлчлалын хүрээнд Бизнес, худалдааны яамны Үйлчилгээ, жижиг бизнес, экспорт хариуцсан сайд Гарет Томастай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Манай улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоож байсан. Хоёр улс 62 жилийн турш худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтарч, хоёр улсын найрамдалт харилцаа өргөжин тэлсээр ирсэн.
Үзсэн: 47
Tweet