Бахрайны Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна

"Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” гэв
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бахрайны Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна. Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Шадар сайд Т.Доржханд, “Монгол Улс өргөн уудам газар нутагтай төдийгүй эрдэс баялгийн нөөцтэй, дэлхийн хоёр том эдийн засагтай улстай хамгийн ойр байрладаг, гадаадын хөрөнгө оруулалтад бид нээлттэй ханддаг. Монгол Улсын хувьд Бахрайны хаант улстай эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтран ажиллахаар зорьж байна” гэв. Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд Бахрайны хаант улсад айлчлал хийж буйд талархал илэрхийл ээд Бахрайны хаант улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан. Тээвэр ложистик, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч болон мэдээллийн төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдав. Харбины хэлэлцээрийн үр дүнд Монгол Улс БНХАУ-д сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж нээгдсэнийг Арабын орнуудын Засгийн газар олзуурхаж байгааг онцоллоо. Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл Бахрайны хаант улсын хөрөнгө оруулалтын сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үзсэн: 45
Tweet