Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилж байна

Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, УИХ дахь Парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийнэ. Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, УИХ дахь Парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Бээжин “Шяоми” цахилгаан автомашины үйлдвэр, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцана. Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын дарга нар, УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд, албаны бусад төлөөлөл багтжээ.
Үзсэн: 46
Tweet