Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-02-2025
монгол

Шинэ мэдээ

“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Прага хотноо гарна


Densmaa 2025-02-26 02:02

Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас Чингис хаан Үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн нийт 170 дэсийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэнэ

       Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музейтэй хамтран “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотноо 2025 оны 3 дугаар сарын 10-наас дэлгэхээр болжээ. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас Чингис хаан Үндэсний музей болон ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэнгийн нийт 170 дэсийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэх юм. Чингис хаан Үндэсний музей нь олон улсын хилээр  нэвтрэх тусгай эрхтэй, үзмэрүүдээ музейд эргэн ирэх хүртэл хариуцах олон улсын даатгалд хамруулан Монгол Улсын “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ыг баримтлан тээвэрлэдэг. Улаанбаатар хотноо өнгөрсөн жилийн зургаадугаар сард Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, БНЧУ-ын Үндэсний музейн ерөнхий захирал Михал Лукеш нар “Үзэсгэлэн зохион байгуулах, уг үзэсгэлэнд үзмэр оролцуулах талаар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж байв.

Үзсэн: 31

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна