Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21,22-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Оманы Султант Улсад албан ёсны айлчлал хийв


Densmaa 2025-02-21 12:02

Монгол Улсаас Оманы Султант Улс руу мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, Оманаас загас, хасарваань, хуурай жимс импортлох боломжтойг онцлов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайд бөгөөд Султаны бие төлөөлөгч Аса’ад Бин Тарик Аль-Саидад бараалхав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Оманы Султант Улсын Султан Хайтам Бин Тарикт хүргүүлж буй захидлыг гардуулж, уулзалтаар хоёр улсын харилцааг бодит агуулгаар баяжуулах хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсаас Оманы Султант Улс руу мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, Оманаас загас, хасарваань, хуурай жимс импортлох боломжтойг онцлов. Түүнчлэн талууд төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт санал нэгдэж, цаашид дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

Үзсэн: 210

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна