Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 21,22-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад айлчилна


Densmaa 2025-02-21 11:02

Энэхүү айлчлал нь хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан энэ сарын 27-28-нд ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд 2013 оноос хойш хэрэгжиж буй өндөр түвшний айлчлал бөгөөд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Яриа хэлэлцээний үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцоно.

Үзсэн: 188

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна