Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Шинэ ёкозүна 25 настай Хошорюү Бямбасүрэнд зориулсан парад Чиба мужид боллоо


Densmaa 2025-02-19 01:02

Асашорюү Дагвадоржийн үргэлжлэл болж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсан С.Бямбасүрэн цугларсан олонд талархал илэрхийлэв

Сүмо бөхийн шинэ Ёкозүна 25 настай Хошорюү буюу Суррагчаагийн Бямбасүрэнд зориулсан парад хоёрдугаар сарын 16-ны өдөр Чиба мужийн Кашива хотын Кашива өртөөний орчим болж, өндөрлөжээ. Нийт 25 мянга гаруй хүн цугларч, Хошорюү С.Бямбасүрэнд ёкозуна цол хүртсэнд нь баяр хүргэсэн байна. Тэрбээр 2015 онд Япон улсыг зорьж, Чибагийн Ниппон Спорт Шинжлэх Ухааны Их Сургуулийн Кашива ахлах сургуульд гурван жилийн хугацаанд сурч, төгссөн. Асашорюү Дагвадоржийн үргэлжлэл болж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсан С.Бямбасүрэн цугларсан олонд талархал илэрхийлж, "Би энэ газрыг үргэлж Япон дахь гэр минь гэж үздэг байсан. Цаашид ч гэр минь гэж бодсоор байх болно. Маш олон хүн хүрэлцэн ирсэн маш их баяртай байна" гэж хэлжээ. Баярын парад нийт 660 метр буюу Кашигава өртөөний баруун захаас зүүн зах хүртэл үргэлжилсэн байжээ. Хошорюү С.Бямбасүрэн цугларсан олонтой мэндчилэхээс гадна ахлах сургуульд сурдаг байхдаа үйлчлүүлдэг байсан рамен болон шарвингийн мухлагаараа зочилсон байна. Эл үеэр "Маш олон дурсамжууд санаанд орж байна" гэж Хошорюү С.Бямбасүрэн  сэтгэл хөдлөлөө нууж ядан хэлсэн гэж Японы хэвлэлүүд онцолжээ. Энэ үеэр цорын ганц ёкозүна Хошорюуг гайхалтай барилдаан хийж, ялалт байгуулна хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байна. Тэрбээр ирэх сард болох тэмцээний талаар хэлэхдээ "Надад маш их урам зориг өглөө. Би чадах бүхнээ хийх болно" гэж амлажээ. Хошорюуг анх Японд очиход нь япон хэл зааж байсан багш 54 настай Юмико Окада хэлэхдээ "Энгийн нэгэн тоглоом байсан ч Хошорюү ялахын төлөө тоглодог байсан. Хэрэв хожигдох юм бол сэтгэлээр унадаг байсан. Гэхдээ түүний япон хэл сайжирч, дэггүй хүү биш сайн хүү болжээ" гэж хэлсэн байна.

Үзсэн: 919

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна