Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28,29-03-2025
монгол

Шинэ мэдээ

Мөсний баярыг зорин очих хүмүүсийн тоо нэмэгдэж сүүлийн 3 жилийн хугацаанд 5 дахин ихэсжээ


Densmaa 2025-02-19 01:02

“Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд урлаж шилдгүүдээ шалгарууллаа

       Энэ жилийн мөсний баяр Хатгал тосгоны Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдаж байна. Жил бүр мөсний баярыг зорин очих хүмүүсийн тоо нэмэгдэж сүүлийн 3 жилийн хугацаанд 5 дахин их зочид зорин очсон байна. Мөн жил бүр Далай ээжийг бохирдуулахгүй баярлахыг зохион байгуулагч, иргэд уриалдаг. Харин Юнител групп байгальд ээлтэй хогийн савыг байршуулан оролцогч байгууллагууд зочид, иргэдийг хамтдаа хоггүй наадахыг уриалж байлаа. “Хөх сувд” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг энэ жил “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд урлаж шилдгүүдээ шалгарууллаа. Шилдэг бүтээлээр тэргүүн байрт Д.Цэрэнбатын "Бахархал",  Р.Солонгын  "Монголын түүх" бүтээл дэд байрт, Ц.Ганзоригийн "Дэлтэй цэнхэр" бүтээл 3-р байрт шалгарлаа. Урлаач Д.Цэрэнбат “Бахархал” бүтээлдээ, “Хүний хурууны хээ дахин давтагдашгүй байдаг. Хурууны хээн дотор Монгол Улсын газрын зурагт эхийнхээ хэвлийд буй хүүхэд эх нутагтайгаа хүйн холбоогоор холбогдсон байгааг дүрслэн үзүүлжээ. Мөн хүн зүүний үзүүрт арвай буудай тогтох тэр л ховор агшинд хүмүүн заяаг олдог. Иймээс эх нутаг, газар шороо, хүн бүгд хүйн холбоотой гэдгийг харуулахыг зорьсон" гэдгийг хэлж байлаа. Мөсний баярыг Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, аялал жуулчлалыг дэмжин орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2000 оноос эхлэн зохион байгуулж байна. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг хайрлан хамгаалахын зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор төр болон ААН байгууллагууд, Хөвсгөл аймгийн иргэд зохион байгуулдгаараа онцлог.

Үзсэн: 3988

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна