Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-02-2025
Монгол

Шинэ мэдээ

“Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа


Densmaa 2025-02-19 01:02

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мал аж ахуй, газар тариаланг шинэ шатанд гаргах цаг болсныг онцлон тэмдэглэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт болж байна. Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр оролцож, мал аж ахуй, газар тариаланг шинэ шатанд гаргах цаг болсныг онцлон тэмдэглэв. Тэрээр “Гадаад зах зээлд махаа гарахад бид хэрхэн өөрсдийгөө бэлдэх вэ” гэсэн асуултад хариулт өгөхдөө “МАА-н ЭЗЭН” төсөл чиглэж буйг дурдлаа. Сүргийн цөм бүтцийг зөв зохион байгуулснаар өндөр үр дүнд хүрэх боломжтой бөгөөд эрдэст тэжээл бага хэмжээгээр хэрэглэхэд ч хурганы мах төлөгнөөс илүү жин татаж буй үр дүнг танилцууллаа. Түүнчлэн Зүүн өмнөд Ази, Арабын орнууд, Ойрхи Дорнодын зах зээлд мах нийлүүлж эхэлсэн бөгөөд Катар, Кувейт зэрэг улсаас нэг сая хонины захиалга ирсэн талаар дурдсан юм. Монгол Улс өндөр үнэ бүхий махны зах зээлд өрсөлдөх цаг болсон тул малын тэжээл, үржил селекцийн бодлогод реформ хийх цаг болсныг хэллээ.

 

Үзсэн: 923

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна