Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо


Densmaa 2025-02-19 01:02

Манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад найман тамирчин оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орондоо ирэв

АНУ-ын Өүрэй хотод мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд 20 гаруй орны 100 гаруй тамирчин гурван насны ангилалд аваргуудаа тодруулжээ. Манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад найман тамирчин оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орондоо ирэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ, U18 насанд Ж.Амина, эрэгтэйчүүдийн U20 насанд Э.Номинтэнгэр нар хурдны төрөлд алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Түүнчлэн энэ төрлөөр эрэгтэйчүүдийн U18 насанд Э.Дөлгөөн мөнгө, U20 насанд Б.Мөнхбаатар хүрэл медаль хүртсэн бол Ж.Мухаммед, А.Зоригтбаатар нар шагналт байрт шалгарав. Ингэснээр хурдны төрөлд багийн дүнгээр алтан медаль хүртжээ. Тэгвэл техник, хурд хосолсон төрөлд багаараа хүрэл медаль зүүсэн бол техникийн төрлийн эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэр техникийн төрөлд ДАШТ-ээс медаль авсан анхны монгол тамирчин болж байгаа юм. Ташрамд дурдахад, гурав хоногийн дараа АНУ-ын Лонгмот хотод болох дэлхийн цомын цуврал тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. 

Үзсэн: 926

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна