Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзав


Densmaa 2025-02-17 12:02

улзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны сүүлээр Бахрейн Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулсанд Б.Батцэцэг сайд талархлаа илэрхийлэв

      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ Бахрейны Хаант Улсын Гадаад хэргийн сайд Абдуллатиф Бин Рашид Аль-Заяанитай уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн оны сүүлээр Бахрейн Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулсанд Б.Батцэцэг сайд талархлаа илэрхийлэв. Мөн Монгол, Бахрейны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, худалдаа, бизнес, уул уурхайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, геологийн хамтарсан судалгаа хийх боломж эрэлхийлж ажиллахаар талууд санал солилцов. Түүнчлэн хоёр улсын хооронд дээд, өндөр түвшинд тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизм байгуулах манай саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Үзсэн: 2067

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна