БНТУ-ын Эскихисар корпорацийн ТУЗ-ийн гишүүн Эмин Хисаржиклиолу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав

Талууд Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хэрэгжих мега төслүүд, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар БНТУ-ын Эскихисар корпорацийн ТУЗ-ийн гишүүн Эмин Хисаржиклиолу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хэрэгжих мега төслүүд, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийлж, Монгол Улс, БНТУ-тай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг онцоллоо.
Үзсэн: 2068
Tweet