Монгол улс 2025 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан

Монгол улсыг зорьж буй жуулчдын 47 хувь нь дэлхийн чиг хандлагын дагуу хурдацтай өсөж буй эко аялал жуулчлал, адал явдалт аялал жуулчлалаар ирж байна
Монгол улс 2025 оныг аялал жуулчлалын жил болгон зарласан. Тэгвэл манайхыг зорьж буй жуулчдын 47 хувь нь дэлхийн чиг хандлагын дагуу хурдацтай өсөж буй эко аялал жуулчлал, адал явдалт аялал жуулчлалаар ирж байна. Мөн ганцаарчилсан аялал жуулчдын дунд трэнд болж, хайлт жилийн дотор 36 хувиар өсөж, хиймэл оюун ухаан аялал жуулчлалын бүхий л үе шатанд нэвтэрч, хувь хүнд тохирсон санал, чатбот болон виртуал туслах үйлчилгээ эрчээ авч байна. Өнгөрсөн онд тус салбараас 1.6 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн нь “Welcome to Mongolia”, “Go Mongolia” зэрэг Монгол Улсыг олон улсад сурталчлах цогц арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүн. Агаарын тээврийн нислэгийн чиглэл, жуулчин тээвэрлэх даац нэмэгдүүлснээр 2024 оны байдлаар давхардсан тоогоор 155 цэг рүү шууд нислэг үйлдэх боломж бүрдсэн бөгөөд түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2 сая гаруй зорчигч тээвэрлэсэн амжилт үзүүллээ. Мөн АНУ-ын United airlines компани ирэх 5 дугаар сараас Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсон. Түүнчлэн “Tourism week-2025” арга хэмжээ тав хоног үргэлжилж “Бүсчилсэн хөгжил ба Аялал жуулчлал” сэдвийн дор салбарын 400 орчим аж ахуйн нэгжийн 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
Үзсэн: 2068
Tweet