Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагатай хамтран ажиллана


Densmaa 2025-02-17 12:02

Монгол, Лаос хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд хийж, гэрээ, хэлэлцээрийн үр дүнд худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцаа өргөжин хөгжиж буйг дурдав

       Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын Ерөнхийлөгч Виенгтависоне Тепачаны урилгаар тус улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавыг БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан хүлээн авч уулзан Монгол, Лаос хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд хийж, гэрээ, хэлэлцээрийн үр дүнд худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцаа өргөжин хөгжиж буйг  дурдав. Энэ үеэр БНАЛАУ-ын Төрийн хяналт шалгалтын хороо, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, хоёр талын сонирхсон асуудлаар харилцан санал солилцож, айлчлал ажил хэрэгч болж өндөрлөсөн байна.

Үзсэн: 1625

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна