Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар: "Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай байна. Тавдугаар сард дараагийн тулаанаа АНУ-д хийнэ” гэв
Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн Улаанбаатар хотын “Аса арена”-д болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Тэрбээр Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан юм. Түүний хувьд ялалтынхаа дараа ярилцлага өгөхдөө, “Гарын урд хэсэг бяцарсан ч заавал ялах ёстой гэж бодсон. Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай байна. Тавдугаар сард дараагийн тулаанаа АНУ-д хийнэ” гэв. “Super featherweight” буюу 57-59 кг жинд оролцсон 29 настай Э.Цэндбаатар энэ удаа “Lightweight” буюу 59-61.2 кг жин ахиж тулалдсанаараа онцлог байв.
Үзсэн: 834
Tweet