Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14,15-02-2025
Монгол

Шинэ мэдээ

“Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг зохион байгуулав


Densmaa 2025-02-14 11:02

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Ж.Мэндсайхан: "Олон улсад чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг зөв ашиглаж чадвал эдийн засагт үр нөлөө үзүүлнэ"

       Олон улсад эрчим хүчний шилжилтийн нөлөөгөөр түүхий эдийн хэрэглээ өссөнтэй холбоотой хайгуул судалгаа шинээр гараад буй чухал ашигт малтмалын чиглэлд төвлөрч байна. Манай улс ямар төрлийн чухал ашигт малтмал байгааг олж илрүүлэх,  хэрхэн ажиллахаа тодорхойлж, бусад улсын геологийн албатай эрэл хайгуулаа эрчимжүүлэх боломжтой. Иймд Их Британийн Элчин сайдын яам, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац хамтран “Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээллээ солилцон, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсрууллаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Ж.Мэндсайхан, "Олон улсад чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг зөв ашиглаж чадвал эдийн засагт үр нөлөө үзүүлнэ. Манай улс нөөц бололцоогоо ашиглаж, харилцан ашигтай зөв байр сууриа эзлэх, үүний тулд төрийн бодлогоо зөв залах хэрэгтэй"-г тодотгов.  Уул уурхайн салбар нь нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Эдийн засгийн тогтвортой байдал өсөлтийг ярихын тулд хайгуул, геологийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах боломж, нөхцөл олгох хэрэгтэйг чухалчилж байв.

Үзсэн: 823

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна