Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14,15-02-2025
Монгол

Шинэ мэдээ

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна


Densmaa 2025-02-14 11:02

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ: “Монгол Улс хиймэл оюуны хөгжүүлэгч орон болох боломжтой"

         Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү стратеги нь уул уурхай, эрчим хүчийг хиймэл оюуны хөгжлийн гол салбар болгон эрэмбэлж, эдгээр салбар дахь Монгол Улсын өвөрмөц давуу талыг ашиглах зорилготой ажээ. Тухайлбал, Монгол орны өвөрмөц уур амьсгал нь нүүрс, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хослуулан эрчим хүчний хэмнэлттэй дата төвийн үйл ажиллагааг явуулахад тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Иймд Монгол Улсыг дэлхийн өнцөг булан бүрээс хиймэл оюуны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой газар болгоход энэхүү стратегийн зорилго оршиж байна. Хиймэл оюун  бол өнөө цагт улс орнуудын ирээдүйн өрсөлдөөний хамгийн том талбар болсон. Түүнчлэн бүтээмжийг эрс нэмэгдүүлэхийн зэрэгцээ дэвшилтэт технологи шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг улс орнууд гаргах боломжтой гэдгээрээ онцлогтой. 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 25.6 их наяд ам.долларын нөлөөг зөвхөн AI авчирна гэсэн судалгаа бий. Нөгөө талдаа, хиймэл оюуныг зөвхөн эдийн засаг гэлтгүй батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбарт ашиглаж эхэлсэн нь тухайн улсын аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн амин чухал хүчин зүйл гэж тооцож байна. Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, “Монгол Улс хиймэл оюуны хөгжүүлэгч орон болох боломжтой. Хиймэл оюуны хөгжлийг зөвхөн хэрэглэгчийн түвшинд үлдээх бус, хөгжүүлэгч орон болох стратеги боловсруулах нь бидний зорилго байх ёстой. Бид хиймэл оюуны инновацын төв байгуулах, хөрөнгө оруулалт татах, стартап экосистемийг хөгжүүлэх бололцоотой. Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг удахгүй олон нийтэд танилцуулах болно” гэлээ.

Үзсэн: 824

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна