Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14,15-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа


Densmaa 2025-02-14 11:02

Агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах болон амьдрах орчныг сайжруулах, эрүүл Монгол хүний төлөө хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүрч ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байна гэдгийг тэмдэглээд, Монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ноён Эваристе Коуасси-Комлан “Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлын улмаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж байгааг онцоллоо. Тэрбээр, Монголд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D витамин болон хоол тэжээлийн дутлаас үүдсэн архаг цус багадалт их байгаа нь бусад өвчинд өвчлөмтгий байх суурь нөхцөл болж байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд ажиллах зайлшгүй шаардлага бий. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн суралцах болон амьдрах орчныг сайжруулах, эрүүл Монгол хүний төлөө хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

Үзсэн: 824

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна