Мягмар, 5-р сар 13, 2025 13:12:29
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 13-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Морин хуур найрал хөгжим ирэх гуравдугаар сард Чех улсад тоглоно


Densmaa 2025-02-14 11:02

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолтод Чех улсад аж төрж буй иргэдээ хүрэлцэн ирэхийг урив

Монгол Улсын төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим ирэх гуравдугаар сард Чех улсын филармони “Рудольфинум”-ын тайзнаа тоглох гэж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монголын сайхан орон” тоглолтод Чех улсад аж төрж буй иргэдээ хүрэлцэн ирэхийг Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ урьж байна. Ташрамд дурдахад, "Морин хуур" найрал хөгжмийн шилмэл уран бүтээлийн “Сүүн зам” тоглолт хоёрдугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа болно.

Үзсэн: 2546

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: