Японы “Күмон” Боловсролын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
![](http://www.vom.mn/uploads/images/2025-02/2025_02_12-01_37_33_x3.jpg)
Уулзалтаар "Күмон"-ы заах арга зүйг Монголд нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай МУ-ын Боловсролын яам, Япон Улсын "Күмон" боловсролын хүрээлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав
Боловсролын сайд П.Наранбаяр Японы “Күмон” Боловсролын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Күмон” нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг, хүүхэд тус бүрт түвшинд нь тохирсон сургалтыг явуулж, алхам алхмаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой. Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн 11 дүгээр сард Япон улсад албан айлчлал хийх үеэрээ тус хүрээлэнгийн төлөөлөгчдийг Монголд урьж, “Күмон” хөтөлбөрийг манай орны хувийн хэвшлийн сургуулиудад танилцуулахыг хүссэний дагуу ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Уулзалтаар "Күмон"-ы заах арга зүйг Монголд нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсролын яам, Япон Улсын "Күмон" боловсролын хүрээлэн харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Үзсэн: 17
Tweet