Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо


Densmaa 2025-02-12 01:02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэхүү стратеги нь болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилготой" гэлээ

       Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо. Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна. Энэ тухай ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэхүү стратеги нь болзошгүй аюул, заналхийлэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг хохирол багатай даван туулж, сэргээн босгох чадавх, бэлэн байдлыг хангах зорилготой” гэлээ. Ерөнхийлөгч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарлаж,  офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийгмийн бусад салбарт  ажиллуулахад анхаарахыг даалгав. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллалаа. 1936 онд Цэргийн явдлын яамны дэргэд Инженер, барилгын хэлтсийг барилгын сумангийн хамт байгуулснаар  барилгын цэргийн суурь тавигдсан түүхтэй.

Үзсэн: 17

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна