Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал болно


Densmaa 2025-02-10 01:02

2026 онд энэхүү чухал олон улсын арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө Монгол Улсын Засгийн газар уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатайг онцлов

     Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байна. Хуралдааныг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч зохион байгуулах шалгуурыг хангаж, эрхийг олж авсан нь Монгол Улсын олон улсын тавцан дээрх нэр хүнд өсч, олон улсын энх тайван аюулгүй байдал, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр Монгол Улс тодорхой хувь нэмэр оруулж байгааг олон улсын хамтын нийгэмлэг үнэлж буйн илрэл болохыг дурдаад ирэх 2026 онд энэхүү чухал олон улсын арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө Монгол Улсын Засгийн газар уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатайг онцлов. Чингэхдээ хувийн хэвшлийг тодорхой мэдээллээр хангаж, хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэв.

Үзсэн: 27

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна