“Рокс” группийн удирдах зөвлөлийн дарга Тран Ан Туан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
![](http://www.vom.mn/uploads/images/2025-02/2025_02_10-01_13_34_x3.jpg)
Уулзалтаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлсэн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын “Рокс” группийн удирдах зөвлөлийн дарга Тран Ан Туан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хотын дарга “Манай хоёр улс сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаагаа өргөжүүлж байна. Цаашид Улаанбаатар хоттой илүү нягт хамтран ажиллах боломжтой” гэжээ. “Рокс” групп нь хот, аж үйлдвэрийн паркийн хөгжил, менежмент, үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдаа үйлчилгээ, зочид буудал, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Вьетнамын тэргүүлэгч корпорацуудын нэг юм. Уулзалтаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлсэн байна. Англи, Франц гээд дэлхийн олон оронд зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй 400 гаруй төсөл хэрэгжүүлжээ.
Үзсэн: 30
Tweet