Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалт боллоо


Densmaa 2025-02-06 01:02

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Хааны энэ зун Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажил эхэлжээ.

     Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2 дугаар сарын 5-ны өдөр, Улаанбаатар хотын Шангри-Ла зочид буудлын “BALLROOM” Их танхимд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгууллаа. Хүлээн авалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцжээ.

Арга хэмжээний Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний зэрэгцээ Хүн театрын бүжигчид Японы үндэсний “Аваодори” бүжгийг толилуулсан юм. Түүний дараа Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэхдээ, Япон, Монгол хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” дор хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Ялангуяа, Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш өнөөг хүртэлх 35 жилийн турш Япон Улс Монгол орныг дэмжиж ирсэндээ бахархаж буйгаа илэрхийллээ. Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан болон Эрхэм дээд Хатан Хааны энэ зун Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн тухай дурдаад энэхүү айлчлал хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр сийлэгдэх түүхэн үйл явдал болно гэдэгт бат итгэлтэй байна гэсэн юм.

 

Үзсэн: 29

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна