Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-02-2025
Монгол

Шинэ мэдээ

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна


Densmaa 2025-02-05 12:02

Манай улсад өнөөдрийн байдлаар 6700 гаруй стандарт мөрдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрчээ

    Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн салбарын удирдах албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд нэн тэргүүнд хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2025 онд стандарчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм.  Манай улсад өнөөдрийн байдлаар 6700 гаруй стандарт мөрдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын түвшинд хүрчээ. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан байна. Зөвлөгөөний нээлтэд Шадар сайд С.Амарсайхан оролцож үг хэлэхдээ, “Нэг улс-нэгдсэн стандарт” хөтөлбөр хэрэгжүүлж буйг онцлоод хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, эм хэрэглээ стратегийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг хиймэл оюун ухаан дээр суурилсан нэгдсэн систем рүү шилжүүлнэ. Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогыг тэргүүлэх чиглэлээ болгож, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүйн тогтолцоог улам боловсронгуй болгох шаардлагатай гэлээ.

Үзсэн: 27

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна