Нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлнэ
Төслийн өгөөж, үр ашгийг хамгийн багадаа 14000 хүн шууд байдлаар хүртэнэ гэж үзжээ
“Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн удирдах хорооны анхны хурал боллоо. Хуралд цаа буга маллагчдын олон улсын төвийн гүйцэтгэх захирал ноён Андерс Оскал болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хариуцсан шинжээч, хатагтай Леся Николаева нар оролцож, үг хэллээ. Монгол орны хүлэрт намгархаг газар нь нүүрстөрөгчийг шингээх, усыг цэвэршүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад амин чухал экосистем юм. Төсөл Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий аймгийн сонгогдсон газруудад хэрэгжиж, нийт 1000 га хүлэрт намгархаг газрыг сэргээж, 1000 га газрын ландшафтыг тогтвортой менежментийн аргачлалаар сайжруулсанаар нүүрстөрөгчийн шингээлт, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлээд зогсохгүй, 20 жилийн хугацаанд 594 мянган тонн CO2 ялгарахаас сэргийлэх боломжтой гэж тооцсон байна. Төслийн өгөөж, үр ашгийг хамгийн багадаа 14000 хүн шууд байдлаар хүртэнэ гэж үзжээ.
Үзсэн: 39
Tweet