Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-02, 31-01-2025
Монгол

Шинэ мэдээ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав


Densmaa 2025-01-31 12:01

Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, нийтлэг зорилтын хүрээнд үргэлжлүүлэн хамтарч ажиллана

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод, Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэв. Элчин сайд М.Игавахара манай хоёр улсын улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлж, эдийн засаг, дэд бүтэц, бүтээн байгуулалт, боловсрол, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, найрсаг харилцааны суурь болсон ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг батжуулан бэхжүүлж ажиллахаа илэрхийлэв. Талууд Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, бүс нутагт, олон улсын талбарт нийтлэг зорилтын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв.

Үзсэн: 888

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна