Даваа, 4-р сар 28, 2025 02:21:27
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 27-04-2024
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа


Densmaa 2025-01-31 12:01

Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төслүүд дээр хамтран ажиллаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлэв

      УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд 1997 оноос хойш Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад буцалтгүй тусламж болон техникийн туслалцааны төслүүд дээр хамтран ажиллаж, хот болон суурин газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд, манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, Илүү сайхан ирээдүйн төлөө Бан Ги Мүн сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, энхтайван, шударга ёс, хүчирхэг институцыг бэхжүүлэхэд түлхэц болж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа онцлон тэмдэглэлээ.

Үзсэн: 3683

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: