2024 оны аяллын шилдэг гэрэл зураг шалгарлаа
Шилдгүүдийн тоонд алсын барааг ширтэж буй охин, ажлын завсарлагааныхаа үеэр хөгжилдөн ярилцаж буй хоёр хятад уурхайчин, Монголын талд цасан дээр хэвтэж буй мануулын зураг багтжээ
2024 оны шилдэг аяллын гэрэл зурагчин шалгаруулах уралдааны шилдгүүдийн тоонд алсын барааг ширтэж буй охин, ажлын завсарлагааныхаа үеэр хөгжилдөн ярилцаж буй хоёр хятад уурхайчин, Монголын талд цасан дээр хэвтэж буй мануулын зураг багтжээ. Шилдэг гэрэл зургуудыг нэгтгэн дүгнээд “Дэлхий даяар гайхалтай аялал хийж, үзэсгэлэнтэй өнгө төрхийг буулгасан гэрэл зургуудыг авч чаджээ” гэж тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Уралдааны гол шагналыг хүртсэн Америкийн гэрэл зурагчин Пайпер Маккей хэлэхдээ, энэхүү шагнал нь миний амьдралын зорилго, Африк даяар 20 гаруй жилийн турш хийсэн ажлын маань үр дүн болж байна гэлээ. Шүүгчид 150 гаруй орны гэрэл зурагчдын ирүүлсэн 20 мянга гаруй бүтээлээс шилдгүүдийг тодруулжээ.
Үзсэн: 884
Tweet