Даваа, 3-р сар 31, 2025 22:57:22
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 31-03-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Залуу озеки Хоошёорюү С.Бямбасүрэн хацу башёд түрүүллээ


Densmaa 2025-01-27 01:01

Мэргэжлийн сумод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүг озэки Хоошёорюү С.Бямбасүрэн хүртэж байна

       Мэргэжлийн сумо бөхийн Хацү башё өндөрлөж Монголын сумоч, залуу озеки Хоошёорюү С.Бямбасүрэн 12 даваа, гурван унаатайгаар  түрүүлж, Японы эзэн хааны цомыг хоёр дахиа өргөлөө. С.Бямбасүрэн Хацү башёгийн сүүлчийн өдөр түрүү булаалдахын төлөө хоёр нэмэлт барилдаан хийсэн бөгөөд Казахстаны сумоч Кинбозан, их аварга Тайхогийн зээ хүү Оохо нарыг давсан юм. Мэргэжлийн сумод монгол бөхчүүд хөл тавьснаас хойш 23 жилийн хугацаанд 103 дахь түрүүг  озэки Хоошёорюү С.Бямбасүрэн хүртэж байна. Мэргэжлийн сумод их аварга Хакүхо М.Даваажаргал 45, Асашёорюү Д.Дагвадорж 25, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Харүмафүжи Д.Бямбадорж ес, Какүрюү М.Ананд зургаа, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил, Киришима Б.Лхагвасүрэн нар тус бүр хоёр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Ичиножёо А.Ичинноров  нар тус бүр нэг удаа түрүүлсэн юм.  Мөн сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи башёгийн дундуур зодог тайлах шийдвэрээ зарласан нь онцлог байлаа. 

Үзсэн: 4853

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: