Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-01-2025
Mонгол

Шинэ мэдээ

Завхан аймгийн Отгон суманд хэт хүйтний 65 км гүйлтийн урьдчилсан сорилт боллоо


Densmaa 2025-01-27 01:01

Монгол улсын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Отгон суманд -50°C хүйтэнд болсон уг сорилтод гурван тамирчин оролцсон юм

        Завхан аймгийн Отгон суманд хэт хүйтний 65 км гүйлтийн урьдчилсан сорилт боллоо. Хэт хүйтний гүйлт 1-р сарын 23-ны шөнө 00:00 цагт эхэлж, 1-р сарын 24-ний үүрээр өндөрлөсөн. Ингээд 24-ний шөнө цаг агаарын хүнд нөхцөлийн улмаас 15 км гүйж гүйлтээ зогсоосон тамирчид маань 25-ны шөнөөс гүйлтээ үргэлжлүүлэн амжилттай дуусгалаа. Энэхүү гүйлт нь Гиннесийн рекорд тогтоох зорилготой урьдчилсан сорилт юм. Монгол улсын хамгийн хүйтэн цэг болох Завхан аймгийн Отгон суманд -50°C хүйтэнд болсон уг сорилтод гурван тамирчин оролцсон юм. Гүйлтийг хэт холын зайн гүйгч, хэт хүйтний гүйгч, уулын жимийн гүйгч, мөстэй усанд сэлэгч, усчин аврагч Р.Эрдэнэ-Оргил тэргүүлэн хэт холын гүйлтийн мастер Ж.Батчимэг болон гүйгч Б.Саруулмаа нар хамтран дуусгалаа. Тамирчин Р.Эрдэнэ-Оргил 65 км, Ж.Батчимэг 60 км, Б.Саруулмаа 58 км замыг амжилттай туулжээ.

Үзсэн: 873

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна