Гадаад харилцааны сайдад Итгэмжлэх захидлаа гардууллаа
Ноён Яков ван Хиердэн талархал дэвшүүлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойр хамтран ажиллахаа илэрхийлэв
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдсон Яков ван Хиердэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх захидлаа гардууллаа. Сайд Б.Батцэцэг түүнд үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Ноён Яков ван Хиердэн талархал дэвшүүлж, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойр хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрээр Гадаад хэргийн сайд эмэгтэй нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсныг дурдаж, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох чиглэлд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг сайшаан тэмдэглэв. Суурин зохицуулагч Хиердэн НҮБ-ын системд 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Микронез дахь НҮБ-ын Номхон далайн хойд бүсийг хариуцсан Суурин зохицуулагчаар ажиллаж байжээ.
Үзсэн: 874
Tweet