Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-01-2025
монгол

Шинэ мэдээ

Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ


Densmaa 2025-01-24 12:01

Хоёр улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ болон Кувейт Эйрвэйс компанийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлж, санамж бичиг байгуулах асуудлаар санал солилцлоо

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ. Энэхүү хэлэлцээрээр хоёр улсын агаарын тээвэрлэгч шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх, цаашид Булангийн орнууд төдийгүй Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж эхлээд буй махны экспортын ложистикийн асуудлыг хөнгөвчилж, экспортыг илүү тогтмол болгоход эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Энэ үеэр ойрын хугацаанд шууд нислэг үйлдэж эхлэх боломжийг шуурхайлан судлах, хоёр улсын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ болон Кувейт Эйрвэйс компанийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлж, санамж бичиг байгуулах асуудлаар санал солилцлоо.

Үзсэн: 38

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна