Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20-01-2025
монгол

Шинэ мэдээ

Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллахаар боллоо


Densmaa 2025-01-20 01:01

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулж буй хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болохыг тодотгов

       Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулж буй хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болохыг тодотгов. Мөн гэрээг байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутагт төвлөрөх төсөв ахиж, олон ажлын байр бий болж, шинэ технологи нутагшин, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг болно хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Үзсэн: 30

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна