Будапешт хотноо үйл ажиллагаагаа явуулж буй “Гүем” сургуульд зочиллоо
Хамба лам сурагчдад хичээл зүтгэлтэй байж эрдэм боловсролдоо шамдан суралцахын чухлыг онцлож, сүсэгтэн олонд тэргүүн хамба лам Аюуш бурхны насны авшиг хайрлалаа
МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Унгар улсад ажиллах үеэрээ Будапешт хотноо үйл ажиллагаагаа явуулж буй “Гүем” сургуульд зочиллоо. “Гүем” сургууль нь Унгарт амьдарч буй монгол иргэдийн үр хүүхдүүдэд монгол хэл, соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан юм. Айлчлалын үеэр сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд тэргүүн хамба ламтай уулзаж, түүний сургаал номыг сонссон юм. Хамба лам сурагчдад хичээл зүтгэлтэй байж эрдэм боловсролдоо шамдан суралцахын чухлыг онцлож, сүсэгтэн олонд тэргүүн хамба лам Аюуш бурхны насны авшиг хайрлалаа. Мөн энэ үеэр Унгарын бурхны шашны сүсэгтнүүд Итгэл, Анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазарын зохиосон “Цагийг уншиж тохинуулах” залбирлыг уншсан нь онцлог үйл явдал боллоо.
Үзсэн: 33
Tweet