“Аргалийг ууланд авч үлдэх болон нутагшуулах” үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж буйг онцлов
Монгол Улсын байгаль хамгааллын үйл ажиллагаа нь дэлхий дахинд жишиг болж, байгалийн нөөцөө хамгаалах, зэрлэг ан амьтдыг ууланд нутагшуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байна гэв
АНУ-ын Невада мужийн Рено хотод “Аргаль хонийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үзэсгэлэн-2025”-г зохион байгуулжээ. Энэ үеэр Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын ан амьтан судлалын холбоог “Олон улсын төрийн түшээ" шагналаар шагнасан байна. Шагнал гардуулах үеэр "Монгол Улсын байгаль хамгааллын үйл ажиллагаа нь дэлхий дахинд жишиг болж, байгалийн нөөцөө хамгаалах, зэрлэг ан амьтдыг ууланд нутагшуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж байгаа нь онцгой ач холбогдолтой юм" гэжээ. Мөн энэхүү шагналыг Монгол Улсад гардуулж байгаа нь “Аргалийг ууланд авч үлдэх болон нутагшуулах” үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ.
Үзсэн: 33
Tweet