Зураач А.Гэгээгийн бүтээл орчин үеийн уран зургийн шагналын сүүлийн шатанд шалгарчээ
Зураач А.Гэгээгийн хувьд Нидерландын хааны ордонд уран бүтээлээ дэлгэж буй анхны Монгол зураач болж байна
Зураач А.Гэгээгийн бүтээл Нидерландын хааны нэрэмжит орчин үеийн уран зургийн шагналын сүүлийн шатанд шалгарчээ. Энэ жилийн шалгаруулалтад 379 зураачийн мянгаад бүтээл өрсөлдсөнөөс сүүлчийн шатанд 15 уран бүтээлч тодрон үлдээд байна. Үзэсгэлэн Амстердам хот дахь Хааны ордонд 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарыг дуустал дэлгэгдэх шилдэг 15 зураачийн үзэсгэлэнг Виллем-Александер хаан нээж, энэ жилийн ялагчийг зарлах юм. Зураач А.Гэгээгийн хувьд Нидерландын хааны ордонд уран бүтээлээ дэлгэж буй анхны Монгол зураач болж байна. Түүний хувьд 2024 онд Парис, Лондон хотод үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
Үзсэн: 24
Tweet