НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Ховд аймагт ажиллаж байна
Ажлын баг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр ажиллаж, Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийсэн ажилтай танилцав
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан тэргүүтэй Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 онд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн нярайн эрт илрүүлгийн төв байгуулж, эмнэлгийн аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах тоног төхөөрөмж суурилуулсан юм. Ажлын баг Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр ажиллаж, Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хийсэн ажилтай танилцав. Мөн Үенч суманд ажиллаж, хилийн боомт, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж буй.
Үзсэн: 62
Tweet