Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-01-2025
монгол

Шинэ мэдээ

Бүс нутгийн нөөц боломжид тулгуурласан бодлогыг эрчимжүүлэх асуудал яригдаж байна.


Densmaa 2025-01-15 12:01

Орон нутгийн суурь дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарч, хөгжлийн 93 хөдөлгүүр төвийг барьж байгуулна. Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн стандарттай шийдэл” гэдэг хөтөлбөр хэрэгжиж эхэлж буй

        Улс орны нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжлийг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, ялангуяа, бүс нутгийн нөөц боломжид тулгуурласан бодлогыг эрчимжүүлэх асуудал яригдаж байна. Энэ тухай шадар сайд С.Амарсайхан "Бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцэж, хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, Бүсийн хөгжлийн бодлогыг аймаг, орон нутгийн түвшинд гардаж, хэрэгжүүлж, хариуцах Бүсийн хөгжлийн бодлогын зөвлөлийг байгуулах шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, энэ хоёрдугаар улиралд багтааж, хангайн болон, баруун, зүүн, төвийн, хойд, мөн Улаанбаатарын бүсүүдэд, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэв. “Бүс бүрд хөгжил, Хүн бүрд боломж” орон нутгийн хөгжлийг илүү эрчимжүүлэх бодлогын хүрээнд ирэх хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж ажиллана. Мөн орон нутгийн суурь дэд бүтцийн хөгжилд онцгой анхаарч, хөгжлийн 93 хөдөлгүүр төвийг барьж байгуулна. Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн стандарттай шийдэл” гэдэг хөтөлбөр хэрэгжиж эхэлж буй. Өөрөөр хэлбэл, бүсчилсэн хөгжил бол зөвхөн нэг аймаг, орон нутгийн асуудал биш. Энэ бол улсын хэмжээнд, ялангуяа улсын хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах урт хугацааны стратеги, бодлого учраас салбар дундын уялдааг хангах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, шийдвэрүүдийн биелэлтийг хангана. Хэрэгжилтийн явцыг тухай бүрд Засгийн газарт тайлагнах юм.

Үзсэн: 26

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна