Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-01-2025
монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г хүлээн авч уулзав


Densmaa 2025-01-13 02:01

Япон Улстай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-г хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы  “Хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлов. Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшгийн хөндийд баригдах шинэ дагуул хотын төсөл, Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах ажилд хамтран ажиллахыг хүслээ. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд Япон Австрали зэрэг улсуудын хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас гурван шилжилт буюу AI хиймэл оюун ухаан өндөр технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг эрчимжүүлж буй бөгөөд Япон Улсын Засгийн газрыг хамтран ажиллахыг санал болголоо.

Үзсэн: 56

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна