Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-01-2025
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй


Densmaa 2025-01-13 02:01

Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байна

         Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй. Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хууль бүтсэн түүхэн замналыг толилуулж байна. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хууль  баталснаар Хаант улсыг халж Монгол Улсыг Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улс хэмээн мөн түүний тусгаар тогтнолыг Үндсэн хуулиар тунхагласанд түүний түүхэн тусгай ач холбогдол нь оршиж байна. Анхны Үндсэн хуулийг боловсруулах хугацаанд Америк, Англи, Бельги, Норвеги, Орос, Швед, Японы Үндсэн хуулийг орчуулж, судалж байжээ. Монголчууд бид Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан. Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл юм.

Үзсэн: 53

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна