Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 13-01-2025
монгол

Шинэ мэдээ

2024 онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжууллаа


Densmaa 2025-01-13 02:01

2025 нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31849 гадаадын иргэн байна

        Гадаадын иргэн, харьяатын газар 2024 онд гадаадын 48844 иргэнд визийн зөвшөөрөл, 12898 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз, 92427 цахим виз тус тус олгосон байна. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Мөн оршин суух зөвшөөрөл олголтыг 2023 оны тоон үзүүлэлттэй харьцуулахад 9.2 хувиар өссөн байна. 2024 онд виз, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 653 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүллээ. Ингэснээр өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 5-8 болж буурсан, цахимаар 700-1100 хүсэлт хүлээн авч, шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлттэй байна. 2025 нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31849 гадаадын иргэн байна. Тодруулбал, албан хэрэг, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор Монгол улсад ажиллаж амьдарч байна.

Үзсэн: 53

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна