“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод болно
Хамтран зохион байгуулагчаар БНСУ дахь “Монгол, Солонгос хэл бичиг соёлын төв”, Тайвань дахь “Хос хэл, Хос соёл” байгууллага, Япон улс дахь “Миний Монгол” сургууль тус тус ажиллаж байна
“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулахаар болжээ. Тус үзэсгэлэн гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудад монгол эх хэл, бичиг үсэг сурах, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг олон улсад сурталчлахад чиглэх юм. Энэ үеэр Тайвань, Япон, БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол хэл, соёлын төвүүд, тус улс оронд оршин сууж буй Монгол улсын иргэд, хүүхэд багачууд оролцох боломжтой. Энэ үеэр Монгол хэл, бичиг үсгийн дурсгал, соёлын өвийг сурталчлан таниулах илтгэл, Монгол бичгийн уралдаан “Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг зохион байгуулна. Хамтран зохион байгуулагчаар БНСУ дахь “Монгол, Солонгос хэл бичиг соёлын төв”, Тайвань дахь “Хос хэл, Хос соёл” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага, Япон улс дахь “Миний Монгол” сургууль тус тус ажиллаж байна.
Үзсэн: 54
Tweet