2024 онд Монгол Улсын 44,607 иргэн консулын үйлчилгээ авсан байна
Бүх төрлийн паспорттой гадаадын 66, дипломат, албан паспорттой гадаадын 38 улсын иргэд манай улсад визгүй зорчиж байна
2024 онд Монгол Улсын 44,607 иргэн консулын үйлчилгээ авсан байна. 2024 оны сүүлийн байдлаар дэлхийн 90 гаруй улсад Монгол Улсын 210 мянга орчим иргэн оршин сууж байгаа юм. Эдгээр иргэнд ГХЯ-ны зүгээс хилийн чанадад суугаа 50 Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гадаад улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэддээ мэдээлэл, зөвлөмж түгээх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд дэмжлэг туслалцааг шуурхай үзүүлэхэд анхааран ажиллаж байна. Мөн Иргэдэд туслах сангаас холбогдох хууль тогтоомжийн дагуу 2024 онд 221 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. 2024 онд бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай тус тус байгуулжээ. Харин бүх төрлийн паспорттой гадаадын 66, дипломат, албан паспорттой гадаадын 38 улсын иргэд манай улсад визгүй зорчиж байна.
Үзсэн: 946
Tweet